
8 дугаар сарын 29-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуустал 124 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +12 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 27, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2227.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.00, юань 335.00, вон 1.94 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагаас Дашчойлин хийдэд цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, 1 минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдана.
- Зууны мэдээ сонины Yндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас БЗД-ийн ардчилсан намын ахмад гишүүд санаачлан "Эрүүл ардчилал хөдөлгөөн" байгууллаа. Ардчилсан намын үйл ажиллаагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Yндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт 2016" хурлын талаар мэдээлэл хийнэ.
- Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлнэ. Арга хэмжээ ХХЕГ-т 09.00 цагт болно.
- Мишээл Экспо дээр хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Энэтхэг улсын Үндэсний спортын өдөр.
- Мөн өнөөдөр Цөмийн туршилтын эсрэг Олон улсын өдөр тохиож байна.
- 1980 онд Америкийн сагсан бөмбөгийн тамирчин David West мэндэлжээ.
- 1972 онд БНСУ-ын жүжигчин, Өвлийн хайрын дуу киногоороо бидний хэзээний танил Bae Yong-joon мэндэлжээ.
- 2012 онд Xiaojiawan гүний уурхайд дэлбэрэлт болж, 26 уурхайчин амь насаа алдаж, 21 уурхайчин алга болж байжээ.
- 1991 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийнхөн ЗХУ-ын Коммунист намын бүх үйл ажиллагааг зогсоожээ.