
8 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 243 дахь өдөр бөгөөд он дуустал 123 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 28, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2245.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, юань 339.00, вон 1.94 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагт Рамада зочид буудлын 4 давхарт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
- АСЕМ-ын гишүүн 51 орны төлөөлөл болсон 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутнууд ирэх бөгөөд 11.00 цагт төлөөлөгчдийн уулзалт, хүлээн авалтын нээлт Улаанбаатар Төмөр Замын "Баганат" танхимд болно.
- Туушин зочид буудлын Соёмбо танхимд 09.30 цагт Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилтой уулзалт зохион байгуулна. Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцоно.
- Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал 11.00 цагаас НЗДТГ-ын А танхимд эхэлнэ.
- 12.00 цагаас МҮЭ-ийн холбооны байранд ГОК-ын ҮЭ-ийн холбооноос НӨАТ, ХХОАТ, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Турк улсын Ялалтын баяр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Сураггүй алга болсон хүмүүсийг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
- 1972 оны энэ өдөр Чехийн хөлбөмбөгчин Павел Недвед мэндэлжээ.
- 1986 онд Паник ат дэ Диско хамтлагийн гитарчин Райан Росс мэндэлжээ.
- 1852 онд химийн салбарын анхны нобелийн шагналтан Якоб Хэндрик Вант-Гофф мэндэлж байжээ.