
8 дугаар сарын 31-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 244 дахь өдөр бөгөөд он дуустал 122 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +21 хэмийн дулаан бол шөнөдөө +8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2217.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.00, юань 332.00, вон 1.92 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 33-р сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан хурлын зааланд их засвар хийж иж бүрнээр шинэчилсэн бөгөөд 16.00 цагт сургуульдаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
- БНСУ-ын 16 багш манай сургуулиудад хуваарилагдан 3 сарын турш ажиллах юм. МБагш хөгжлийн ордонд 10.00 цагт Солонгосын зочин багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно.
- 11.00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар "Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай, "Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам" батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.
- 13.00 цагаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4-р давхарын хурлын зааланд "СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ" танилцуулах өдөрлөг болно.
- 11.00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооноос ХХОАТ нэмэгдвэл уул уурхайн салбарын ажилчид нэрвэгдэж болзошгүй байгаа тухай, Эрчим хүчний 15 компанийн хувьчлалыг талаар гаргасан өмнөх шийдвэрийг цуцлуулах асуудлаар Оюутолгойтой хамтарсан мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас ХХААХҮ-ийн яаманд Архангай,
Говь-Алтай,Хөвсгөл,Баянхонгор,Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ болно. - 11.00 цагаас Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах талаар болон "Ухаалаг цагдаа" төслийн талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Молдав улсад Үндэсний гадаад хэлний өдөр тохиож байна.
- 1985 онд Португалийн алдарт хөл бөмбөгийн тамирчин Rolando мэндэлжээ.
- 2012 онд Филлипинд 7.6 баллын хүчтэй газар хөдөлж, их хэмжээний хохирол учруулжээ.
- 1997 онд Английн гүнж Диана Парист зам тээврийн осолд оржээ.