
9 дүгээр сарын 1-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 245 дахь өдөр бөгөөд он дуустал 121 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +21 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 30, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учирна гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2185.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 34.50, юань 326.50, вон 1.90 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 17.04 цагт сар битүү болно.
- Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд МУ ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08.30 цагт Нийслэлийн 7-р сургуулийн баярт оролцоно. /хаяг: Буянт-ухаа 1 цогцолборыг өнгөрөөд эхний гэрлэн дохиогоор хойшоо эргээд 500 метр ойролцоогоор яваад ертөнцийн зүгээр зүүн гар талд байршилтай /
- 13.00 цагт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.
- Глоб Интернэшнл Төв, Бээжин дэх Австрийн ЭСЯ-тай хамтран 15.00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд танхимд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь. Монгол ба Австри” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Санхүүгийн зохицуулах хорооны байранд 15.00 цагт Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монгол банкны удирдлагуудад Монголын Ипотекийн корпораци мэдээлэл танилцуулга хийнэ.
- ХНХЯамны харъяа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа өглөөний 09.00 цагт болно.
- 10.00 цагт Туушин зочид буудалд барилгын сайд салбарын удирдлагуудтай уулзана.
- Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ 08.00 цагт эхэлнэ. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, дэд сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон албаны хүмүүс оролцоно.
- Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар 15-р хороонд байрлах 58 дугаар сургуульд шинээр байгуулсан “Номын өргөө”-ний нээлт 11.40 цагаас болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1997 оны энэ өдөр БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн, дуучин Jungkook (Jeon Jung-Guk) мэндэлжээ.
- Өнөөдөр бол Тайван улсын Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдөр юм байна.
- Мөн өнөөдөр ОХУ болон Украйн улсад Мэдлэгийн өдөр тохиож байна.