
9 дүгээр сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 249 дахь өдөр бөгөөд он дуустал 117 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +16 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 4, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2215.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 34.20, юань 332.50, вон 1.95 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Удирдлагын академийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ТАЗ-ийн дарга Б.Цогоо нар оролцоно.
- Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ын нээлт 14.00 цагт ХААИС дээр болно.
- Сагсан бембегийн Олон улсын "Чингис хаан кап" тэмцээний хэвлэлийн бага хурал Шонхор туверын 12 давхарт 12.00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд Хойд Солонгос, Монгол улсын vндэсний шигшээ багийн тамирчид оролцоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Энэтхэг улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1534 онд Францын судлаач, эрдэмтэн Жака Картьегийн канад руу явуулсан далайн аялал дууссан.
- 2000 онд Протон Пуужин зєєгчийг амжилттай хєєргєсєн.
- 1905 онд Портсмушейн найрамдлаар Орос Японы дайн тєгссєн (Орос Японд Порт-Артур ба Ємнєд Солонгосыг Японы нєлєєнд байхыг зєвшєєрсєн).
- 1990 онд Мөсөн гүнж хэмээгддэг БНСУ-ын уран гулгалтын тамирчин, 2010 оны Олимпийн аварга, 2014 оны мөнгөн медальт Ким Юна /Kim Yuna/ мэндэлжээ.
- 1996 онд АНУ-д болсон 115 миллийн хурдтай хар салхи газрын нуранги үүсгэж, 3 тэрбум ам.долларын хохирол учруулж, 27 хүний амь насыг авч оджээ.