
9 дүгээр сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 251 дахь өдөр бөгөөд он дуустал 115 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +17 хэмийн дулаан бол шөнөдөө +5 градус дулаан байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 6, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2225.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.00, юань 333.30, вон 2.00 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 3 орны археологийн форум 09.00 цагт ШУТИС-ийн Нэгдсэн номын санд болно.
- Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд байгуулна.
- Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
- 15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам"-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолт 19.00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Мозанбек улсад Ялалтын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Украйн улсын Цэргийн тагнуулын өдөр юм байна.
- 1987 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин, дуучин Evan Rachel Wood мэндэлжээ.
- 2004 онд Атлантын далайд маш догшин далайн хар шуурга үүсч, 39 хүний амийг авч одож, байшин барилгын 90 хувийг сүйтгэжээ.
- 2005 онд Египет улсад анхны ардчилсан ерөнхийлөгчийн сонгууль явагджээ.