
9 дүгээр сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 252 дахь өдөр бөгөөд он дуустал 114 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө +5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 7, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2230.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.00, юань 334.50, вон 2.02 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Азийн Хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны УБ хотноо зохион байгуулагдах 6 дахь удаагийн хурал 09.00 цагт Corporate зочид буудалд эхэлнэ.
- 11.30 цагаас Гааль, татварын мэдээллийн технологийн төв НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө.
- Монгол улсад 2 жил тутамд зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” сэдвээр 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд /СТӨ Б корпус 3 давхар/ эхэлнэ.
- Богд хааны ордон музей соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан 9-р сарын 8, 9-ний өдрүүдэд үзэгчиддээ 40 хувийн хөнгөлөлттэй үнэхээр үзүүлэхээр болжээ.
- 09.00-12.00 цагт "Sky Plaza" бизнес төвд "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" семинар болно.
- 09.00 цагаас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 давхрын хурлын зааланд Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.
- 15.00 цагт Мишээл ЭКСПО Төвд "Улаанбаатар түншлэл-2016" олон улсын үзэсгэлэн яармаг болно.
- Олон улсын тэтгэлэгт оюутан солилцооны ERASMUS MUNDUS төслийн багийнхан Итали, Португал, Солонгос орнуудаас хүрэлцэн ирж тэтгэлэгийн талаар болон SAT тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны ажлын талаарх хамтарсан семинар 09.30 цагаас ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоотод болно.
- 11.00 цагаас СУИС-д Монгол Улсын Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдаан, уртын дууны баярын хэвлэлийн бага хурал болно.
- 09.00 цагт "ДИСКОВЕР МОНГОЛИА-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаа "Корпорейт Конвеншн" төвд эхэлнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр тохиож байна.
-
Түүнчлэн өнөөдөр Пакистан улсад Ялалтын баярын өдөр тохиож байгаа юм байна.
-
1979 онд PINK хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн дуучин, жүжигчин, продюсер Alecia Beth Moore мэндэлжээ.
-
1978 онд Техранд болсон бослогыг дарах зорилгоор цэргүүд босогчдын эсрэг гал нээж, 3000 орчим хүний амийг авч одсон нь түүхэнд ХАР БААСАН ГАРИГ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.