
9 дүгээр сарын 9-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 253 дахь өдөр бөгөөд он дуустал 113 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орно.
- Билгийн тооллын 8, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2235.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.50, юань 335.60, вон 2.04 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
18.00 цагаас Улаанбаатар ресторанд Сэтгүүл зүйн шилдэг бүтээл тодруулах 8 дахь удаагийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол болно. Холбоо барих утас: 99798030
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.
- Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал 11.00 цагт Монголбанкны хурлын танхимд болно.
- 11.00 цагаас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд "Цагаадсан хэлмэгдэгсэд хүн шиг амьдрах ёстой" сэдвээр "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхдүүд" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Тусгаар Тогтнолын ордны 1 давхарт Хөвсгөл аймгийн Хөгжимт драммын театрын хамт олон хэвлэлийн бага хурал хийнэ.
- 10.30 цагаас Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.
- "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.30 цагаас УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан элэгний вирүсийн эмчилгээ, дэлхий даяар хэрэглэгдэж буй эмийн талаар Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгээс албан ёсоор мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Хан-Уул дүүргийн "СОЁЛЫН ОРДОН"-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ
- Дуурь Бүжийн Эрдмийн театрын байранд 11.00 цагаас УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт болно.
- Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 09.00 цагаас ГХЯ-ны байранд болно.
- Монгол хөлбөмбөгчид Унгар улсын "Пушкаш академи"-д жилийн хугацаатай суралцах болсон. Тоглогчдыг үдэх албан ёсны уулзалт 12.00 цагаас МХБХ-ны байранд зохиогдоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Коста Рика улсад Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Украйн улсын Зэвсэгт хүчний өдөр юм байна.
- 1991 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Оскар мэндэлжээ.
- 1999 онд Японы SEGA компани анхныхаа 128 битийн тоглоомоо гаргажээ.
- 2015 онд II Элизабет хатан хаан Нэгдсэн вант улсын хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларч буй хатан хаанаар тодорчээ.