
9 дүгээр сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 256 дахь өдөр бөгөөд он дуустал 110 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +20 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ. Өдөртөө түр зуурын бороо орно.
- Билгийн тооллын 11, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2240.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.70, юань 336.40, вон 2.02 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Энхрий үрс халуун сэтгэл ТББ-аас 4-р төрхийн барилга төсвийн талаар мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл 11.00 цагаас Нийслэлийн АН-ын байранд хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийнэ.
- Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Хэвлэл мэдээллийн ажилтнуудад хүүхэд хамгааллын Боловсрол олгох сургалт зохиогдох гэж байна. Парк зочид буудалд өглөө 09.00 цагаас сургалт эхлэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1971 оны энэ өдөр Өмнө Солонгосын дуучин, жүжигчин Ань Жэ-үк мэндэлжээ.
- 1986 оны энэ өдөр Японы хөлбөмбөгийн тамирчин, Yuto Nagatomo мэндэлжээ.
- 1973 оны энэ өдөр Галзуу хурд цувралын алдарт жүжигчин Paul Walker мэндэлж байжээ. Харамсалтай нь тэрээр 2013 онд ослоор таалал төгссөн юм.
- 2011 онд 2011 оны 9 сарын 11-ний дайралтаар амь насаа үлдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан Нью Йорк хотын 9/11 Memorial музей олон нийтэд нээлттэй болжээ.
- 2003 онд Иракийн дайны үеэр АНУ-ын Зэвсэгт хүчин андуурч гал нээж Иракийн 8 цэргийн оффицерийн аминд хүрчээ.