
9 дүгээр сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 258 дахь өдөр бөгөөд он дуустал 108 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +20 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 13, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2244.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.30, юань 336.40, вон 2.00 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Smart 2016 Маркетеруудын чуулган Blue Sky-д 09.00 цагаас болно.
- Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яамны Орлогч сайд Милослав Сташек тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг 10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна.
- 11.00 цагаас Ардчилсан намын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт Монголын Хуульчдын холбооноос ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Дуучин Зоригт, Хишигдалай хоёрын хамтарсан "Хайртай хүндээ" тоглолтын хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" хэвлэл мэдээллийн төвд 12:00 цагт болно.
- 11.30 цагт Иргэний танхимд "МОНГОЛ-ИЛ ХААДЫН СУДАЛГАА", “МОНГОЛ АЛТАЙН МАГТААЛ”, “МОНГОЛ ЦУУРЫН АЯЛГУУ” төслийн нээлт болно.
- "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт" бизнес форумын хэвлэлийн бага хурал 14.00 цагаас 14.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 оны энэ өдөр БНСУ-ын Afterschool хамтлагын гишүүн Nana (Lim Jin-Ah) мэндэлжээ.
- Өнөөдөр Непалд Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Румын улсад Инженерүүдийн баяр болж байгаа юм байна.
- 2000 онд Microsoft компани цоо шинэ бүтээгдэхүүн болох Windows ME-г худалдаанд гаргажээ.
- 2003 онд бүх нийтийн санал асуулгаар Эстони улс Европын холбоонд нэгдэхийг зөвшөөрчээ.