
9 дүгээр сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 259 дахь өдөр бөгөөд он дуустал 107 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +17 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 14, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2248.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, юань 337.40, вон 1.99 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Ц.Балдоржийн нэрэмжит шагналт, “UB.LIFE” сайтын гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал, Ц.Балдоржийн нэрэмжит шагналын дэд байрын эзэн, "ГЭРЭГ" дижитал сэтгүүлийн эрхлэгч У.Бямбаням нар "ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ" сэдвээр 17.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 328 тоотод уулзалт, ярилцлага хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас АН-ыг үүсгэн байгуулагчдын холбооноос АН-ын Үндэсний зөвлөлдөх хороог татан буулган тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос улстөрийн мэдэгдэл хийнэ.
- Монголын хэт авиан оношлогооны нийгэмлэг дэлхийн хэт авиан оношлогооны нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын ЭХО-ны 4 дэх удаагийн сургалт Улсын I эмнэлгийн хурлын танхимд болно.
- 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт эхэлнэ.
- Румыны Константа хотод болсон Дэлхийн сонсголгүй залуучуудын Мисс&Мистер тэмцээнд амжилттай оролцож Дэлхийн Мисс болсон Б.Чимэдцэрэн., 3-р байрт шалгарсан Б.Баярсайхан нар 11.00 цагт Улаанбаатарт Turkish Airline нислэгээр ирэх гэж байна.
- Гамма галерейд 14.00 цагаас "Ю.Цэдэнбалын 100 жил, амьдралын 100 хором" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- БСШУСЯ-ны 401 тоотод 09.30 цагт "ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН “УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ КОМИСС”-ыг сэргээн байгуулах асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Азербайжан улсад Мэдлэгийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Энэтхэг улсад Инженерүүдийн баярын өдөр болж байгаа юм байна.
- 1984 оны энэ өдөр Уэльсийн ханхүү Харри мэндэлжээ.
- 2012 онд Австралийн Сидней дэх АНУ-ын Элчин сайдын яамны гадаа лалын босогчид Америкийн эсрэг уриа лоозон барин жагсаж, танхайрч, 19 хүнийг шархдуулжээ.
- 1981 онд Бүгд Найрамдах Вануату Улс албан ёсоор НҮБ-ын гишүүн орон болжээ.