
9 дүгээр сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 263 дахь өдөр бөгөөд он дуустал 103 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 18, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2252.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.40, юань 338.50, вон 1.99 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-12.30 цагт "Пума-Империал 2" зочид буудлын Хурлын танхимд "Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө"-г олон нийтэд албан ёсоор танилцуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэрэгжилтийг хангуулах тогтолцоог бий болгох, холбогдох иргэний нийгмийн төлөөллүүдийг өргөнөөр оролцуулах тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ зохион байгуулагдана.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас НЭМХ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
- Эрх чөлөөний талбайд 13.00-16.00 цагийн хооронд "Хамтран амьдрагчид ба хүүхдүүд" сэдэвт өдөрлөг болно. Мэргэжлийн хуульч,сэтгэлзүйчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
- Монголын Хуульчдын холбооноос 11.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулах болсон талаарх мэдээллийг өгнө.
- МҮХАҮТ, Бразил-Монголын Худалдааны Танхимтай хамтран 10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.
- Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран "Гамшгийн удирдлага" сургалт, дадлага сургуулийн нээлт Хууль сахиулах их сургууль дээр 08.00 цагаас эхэлнэ.
- 11.00 цагт Шонхор тауэрийн 12 давхарт Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Чили улсад Зэвсэгт хүчний баярын өдөр тохиож байна.
- 1985 онд Мехикод 8.0 баллын хүчтэй газар хөдөлж, 5000 орчим хүн амь насаа алдаж, 400 гаруй барилга нуржээ.
- 1991 онд The Iceman буюу Цtzi хэмээн нэрийддэг эртний хүний олдворыг Герман жуулчид Австри, Италийн хилийг заагладаг Similaun уулнаас олжээ.
- 1995 онд "Unabomber" хочит АНУ-ын террорист, математикийн гоц ухаантан Ted Kaczynski-ийн тунхагийг The Washington Post болон The New York Times сонинууд нийтэлж байжээ.