
9 дүгээр сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 264 дахь өдөр бөгөөд он дуустал 102 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +20 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2252.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.00, юань 338.80, вон 1.99 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд 10.00 цагт хэлэлцүүлэг хийх гэж байна.
- 11.30 цагаас МН мэдээллийн төвд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.
- 15.00 цагаас БХИС төгссөн болон ажиллаж байсан төрийн түшээд, бизнесменүүдийн уулзалт, тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно.
- Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой болж байгаатай холбогдуулан гэрэл зургийн үзэсгэлэн 12.00 цагаас нээлтээ хийнэ.
- 09.00 цагаас Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.
- Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа 14.00 цагт Туушин зочид буудлын 5 давхарт болно.
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас Монголын шатрын холбоо, Монгол туургатан шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран "Гамшгийн удирдлага" сургалт, дадлага сургалт Хууль сахиулах их сургууль дээр болно.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт "Шангри-Ла" зочид буудлын "Ballroom" танхимд Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзалт хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайланд улсад Залуучуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1987 онд БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Brown Eyed Girls-ийн дуучин, жүжигчин Gain мэндэлжээ.
- 1984 онд Ливан улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны гадна нэгэн амиа золиослогч довтолж, 22 хүний амийг авч оджээ.