
9 дүгээр сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуустал 101 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +17 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 20, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2250.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, юань 338.50, вон 1.99 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 15.00 цагт Хан уул дүүргийн "Орчлон" сургууль дээр ЕБС-дын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих захирал, эцэг эхийн оролцоо сэдэвт үзүүлэх сургалт болно.
- 09.00-12.00 цагийн хооронд Нийслэлийн иргэний танхимд "2013-2016 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно.
- АНУ-ын Востон хотод төвтэй Макс Вөрбүрг Көрэж байгууллагын ‘MAX COURAGE’ буюу “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хэвлэлийн бага хурал 11.00 цагт Мэдээлэл технологийн үндэсний парк, 1 давхар Хувь хүний хөгжлийн институтын байранд бонло.
- 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод Монголын Хуульчдын холбооноос "Өмгөөлөгчийн эрх зүйн орчин, түүнийг сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 14.00 цагт Дашчойлин хийд дээр Олон Улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын Энхтайвны өдөр тохиож байна.
- 1936 оны энэ өдөр Москва хотын захирагч Юрий Лужков мэндэлжээ.
- 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох EXO хамтлагийн дуучин CHEN буюу Kim Jongdae мэндэлжээ.
- 1990 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, "The Walking Dead", "The Twilight Saga: New Moon", "The Twilight Saga: Eclipse" зэрэг киногоороо алдаршсан Christian Serratos мэндэлжээ.
- 1976 онд Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс НҮБ-д нэгджээ.
- 1964 онд Мальт улс Их Британийн колониос гарч, тусгаар тогтнолоо тунхаглажээ.