
9 дүгээр сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 267 дахь өдөр бөгөөд он дуустал 99 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +16 хэмийн дулаан бол шөнөдөө +8 градус дулаан байх нь ээ. Мөнө өдөртөө бороо орох юм байна.
- Билгийн тооллын 22, гурван хөх мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2263.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.90, юань 340.00, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 17.57 цагт сар тал болно.
- "Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган - 2016" ЭМЯ-ны Б зааланд 09.00 цагт болно.
- Icetop хамтлагийн 20 жилийн ойн хүрээнд Дархан хотод тоглолтоо хийнэ.
- Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордоны 14 давхарт 14.00 цагаас болно.
- Сүхбаатарын талбайд Ургацын далай өдөрлөг худалдаа эхэлнэ.
- Есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө цаг ухарч, Өвлийн цагийн хуваарьт шилжинэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр.
- 1991 онд SHINee хамтлагын гишүүн Key (Kim Ki-Bum) мэндэлжээ.
- 1996 онд дуучин Lee Hi (Lee Ha-Yi) мэндэлжээ.
- Өнөөдөр Бисексуал хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр гэнэ.
- 2008 онд Финланд улсын Шинжлэх ухааны Ин сургууль дээр 22 настай тус оюутан Matti Juhani Saari гал нээж, 10 гаруй хүнийг шархдуулсныхаа дараа өөрийгөө бууджээ.
- 1999 онд НАСА Ангараг гаригийн тойрог замын нислэгийн аппараттай холбоо тасарсан гэдгээ мэдэгджээ.