
Венесуэльд шинээр төрсөн хүүхдүүд санхүүгийн их хямралын хохирогчид болж буй дүр зураг олны сэтгэлийг эмзэглүүлжээ. Шинээр төрсөн хүүхдүүдийг хүлээн авах ор, өрөө хангалтгүйгээс эмч нар ийм арга хэрэглэсэн байна.
Венесуэль улс санхүүгийн гүн хямралд ороод буйг илтгэх энэ зурагны талаар тус улс дахь Лос Андес эмнэлэгийн ахлах эмч Кристиан Пино Ерөнхийлөгч Николас Мадурод хандаж хэлсэн үгэндээ "Бид энэ бүхнийг даван туулахын тулд хамтарч ажиллах хэрэгтэй" гэж онцлов.
Венесуэль улс газрын тосны баялагаар улсынхаа санхүүг бүрдүүлдэг байв. Тус улс өдөрт 2.4 сая баррель тос үйлдвэрлэж байсан бол өдгөө энэ тоо 350 мянга болон буурсан талаар Нью Йорк Таймс мэдээлж байв.

