
Та амралтынхаа өдрийг хэрхэн өнгөрөөхөөр төлөвлөж байна даа? Хэрэв хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ намрын сайхан налгар өдрүүдийг Улаанбаатар хотын дуу чимээ, тоосноос хэсэгхэн ч болов хол өнгөрөөхөөр шийдсэн бол танд эдгээр өдрүүдийн цаг агаарын мэдээ зайлшгүй хэрэг болох нь гарцаагүй юм.
Тэгвэл 9 дүгээр сарын 24 буюу Бямба гарагт өдөртөө 15 градусын дулаан байх бөгөөд бага зэрэг үүлших гэнэ. Харин шөнөдөө 3 градусын дулаан байх ба бага зэргийн бороотой байх ажээ. Энэ долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр болох Ням гарагт өдөртөө 12 градусын дулаан байхын зэрэгцээ бороо орох төлөвтэй байна. Харин шөнөдөө 6 градусын дулаан мөн хур тундастай хэмээн Цаг уур орчны шинжилгээний газар мэдээлжээ.
.jpg)