
9 дүгээр сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 270 дахь өдөр бөгөөд он дуустал 96 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +9 хэмийн дулаан бол шөнөдөө +0 градус дулаан байх нь ээ. Мөнө шөнөпөө бороо орох юм байна.
- Билгийн тооллын 26, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2266.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.20, юань 340.30, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе" олон улсын уриалгыг дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 18.00 цагаас "Туушин" зочид буудалд болно.
- 11.40 цагаас "Гудамж" төслийн захиалгаар Яармагийн гүүрнээс ДЦС3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож шинээр барьсан замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно.
- Олимпын мөнгөн медальт Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн "Цагаан хадаг" киноны хэвлэлийн хурал 12.00 цагт паркын Кастл-д болох юм байна.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 оны энэ өдөр Winner хамтлагын гишүүн Kim Jin-Woo мэндэлжээ.
- Өнөөдөр Эквадор улсын Төрийн далбааны өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Йемен улсад Хувьсгалын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 2014 онд Мексикийн Iguala хотын Ayotzinapa Rural Teachers' коллежийн 43 сурагчийг хулгайлсан явдал гарчээ.
- 1984 онд Хонгконгийг Их Британийн колониос гаргаж, Хятадын мэдэлд шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.
- 2009 онд дэгдсэн хүчтэй хар салхи Филлипин, Хятад, Вьетнам зэрэг 6 улсад дэгдэж, 700 гаруй хүний амийг авч оджээ.