
9 дүгээр сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 271 дахь өдөр бөгөөд он дуустал 95 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +9 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2272.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.90, юань 340.80, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүд болон замын даргын томилгоотой холбоотой асуудлаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монгол Улсын Засгийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тунхагласантай холбоотой “HR Club”-ээс зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлтэд зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- 10.30 цагаас МЗХ 2 давхар 209 тоотод “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.
- "Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид" үзэсгэлэн 12.00 цагт Үндэсний түүхийн музейд болно.
- 09.00-12.00 цагийн хооронд НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.
- 12.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монгол Улсын ЗГ, ШХА, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа болно.
- Өмгөөлөгчдийн хорооны их хурал 10.00 цагаас Улаанбаатар Төмөр замын чуулгын танхимд эхэлнэ. Хурлаар өмгөөлөгчдийн эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар ярилцаж, өмгөөлөгчдийн саналыг сонсоно.
- Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж буй “ТОоргоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” онол практикийн бага хурал МУИС-ийн хурлын дугуй зааланд 09.00-14.00 цагийн хооронд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1980 оны энэ өдөр сүмогийн 68 дахь Монголын анхны ёкозүна Долгорсүрэнгийн Дагвадорж (Асашорюү Акинори) мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.
- 1982 оны энэ өдөр Америкийн реппер, дуучин, продюсер Lil Wayne мэндэлжээ.
- 2003 онд Европын сансрын хиймэл дагуул болох "SMART-1"-ыг хөөргөжээ.