
9 дүгээр сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 272 дахь өдөр бөгөөд он дуустал 94 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +11 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2273.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.90, юань 341.50, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт GoGo мэдээний агентлагийн байранд “Хэвлэл мэдээллийн ёс зүй: ТАНЫ БОДЛООР” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
- 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
- 11.00 цагаас Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурал болно.
- "Цагаан хадаг" УСК нээлтээ хийж бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлэнэ.
- 12.00 цагаас "Chuka&Friends" тоглолтын хэвлэлийн бага хурал Puma Imperial 2 зочид буудлын 2 давхарт болно.
- БЗД-ын МАН-ын дарга Э.Бат-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Чингэлтэй дүүргийн 124-р цэцэрлэгийн өргөтгөлийн 4 бүлгийн нээлтийн үйл ажиллагаа 10.00 цагт болно.
- Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал 11.00 цагаас MN мэдээллийн төвийн хэвлэлийн танхимд болно.
- 14.00 цагт Төрийн ордны Их танхимд "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт" болно.
- Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 10.00 цагаас болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
- 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
- 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.