
9 дүгээр сарын 29-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 273 дахь өдөр бөгөөд он дуустал 93 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө +1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2285.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.10, юань 342.20, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” ХХК-иас хэвлэлийн хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахаар “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аян өрнүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ.
- Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үе үеийн Архитектуруудтай уулзаж барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар уулзаж ярилцана. Уулзалт 09.00 цагт Монголын Архитекторын эвлэлийн гурван давхарт эхэлнэ.
- “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургууль дээр зохион явагдана.
- 10.00 цагаас "Дүнжингарав" төрийн үйлчилгээний төвд Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Зөвлөн туслая" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулна.
- 14.00 цагт THE GRAND HILL зочид буудалд "Face of Beauty International 2016" олон улсын тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хот суурин ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс БНХАУ-тай гэрээ хийгээд нэг жил болж буй асуудлаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1962 оны энэ өдөр сүмогийн 59 дэх ёкозүна Таканосато Тошихидэ мэндэлжээ.
- Мөн 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Vixx хамтлагын гишүүн Lee Hong-Bin мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
- 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
- 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.