
9 дүгээр сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 274 дахь өдөр бөгөөд он дуустал 92 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө +1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 30, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2287.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.50, юань 342.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа 13.30 цагаас “Корпорэйт зочид буудал”-ын (МХАҮТ-ын дэргэдэх) 5 дугаар давхарын “Улаанбаатар” танхимд болно.
- Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт 11.00 цагаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийнэ.
- "Эргэн санахуй" нэртэй үзэсгэлэнгээр МоАХ-ны архивын түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэх гэж байна. Үзэсгэлэн МоАХ-ны байранд 11.00 цагаас нээлтээ хийнэ.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- Хэвлэлийн Хүрээлэнд 12.00 цагаас Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
- “Хэрэглэгчээ сонсъё ” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна.
- 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно.
- БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин ХААИС-д зочилно.
- Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэнг есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Мишээл экспо төв зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1975 оны энэ өдөр Францын алдарт жүжигчин Марион Котийяр мэндэлжээ.
- 1985 оны энэ өдөр Америкийн реппер, дуучин, жүжигчин T-Pain мэндэлжээ.
- 1993 онд Энэтхэгт болсон 6.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 9748 хүн амь насаа алдаж, 30.000 хүн шархдаж байжээ.
- 1999 онд Японы түүхэнд хоёрдугаарт бичигдсэн асар хүчтэй цөмийн дэлбэрэлт болж байжээ.