
10 дугаар сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 277 дахь өдөр бөгөөд он дуустал 89 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +5 хэмийн дулаан бол шөнөдөө +0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2292.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.90, юань 343.40, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдах ажилтнуудын сургалт, семинар Эрүүл мэндийн яамны Хурлын танхимд 09.00 цагт эхэлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хобби сургуулийн сурагчид Монголд анх удаа “cinderella jones” музиклийг англи хэлээр толилуулах гэж байгаа тухай тус сургуулиас мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Нээлттэй ардчилсан намын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн үндэсний холбооны чуулга уулзалт болон Орос Монголын найрамдлын сар тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа нар мэдээлэл хийнэ.
- 10.40 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд Улаанбаатар смарт карт компанийн хамт олон цусаа бэлэглэнэ. Энэ өдөр ирсэн хүн бүрт “U money” картаа бэлэглэнэ. Мөн 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүмүүсийг урамшуулах юм байна.
- Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг 7000 гаруй менежерүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Эйч Ар” клубын хамт олон 11.00 цагаас Сүхбаатарын талбай дээр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн нэрэмжит “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Германы эв нэгдлийн өдөр тохиож байна.
- 1959 оны энэ өдөр сүмогийн 27 дахь ёкозүна Точигияма Мория мэндэлжээ.
- 1984 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Yoon Eun-hye мэндэлжээ.
- 1952 онд Их Британи улс анх удаа цөмийн зэвсгийн туршилтыг амжилттай явуулжээ. Ингэснээрээ цөмийн эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлэх гурван орны нэг болж чадсан байна.
- 2013 онд Итали руу дүрвэгсдийн сууж байсан усан онгоц Италийн "Lampedusa" арлын ойролцоо осолдож, 134 дүрсэгсэд амь насаа алджээ.