
10 дугаар сарын 04-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 278 дахь өдөр бөгөөд он дуустал 898 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, есөн удаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг, төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2293.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.80, юань 343.450, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас НЗДТГ-ын А зааланд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзах ажлынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзана.
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулах хэвлэлийн бага хуралтай.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол улсын анхны хиймэл дагуулыг Олон улсын сансрын станцаас хөөргөх үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас дэмжин ажиллахаар болсон тухай МУИС-ийн эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины мэдээллийн төвд 11.00 цагаас ЭМЯ, ХӨСҮТ, НЭМХ, ДЭМБ, НҮБ Хүүхдийн сан хамтран "Дархлаажуулалтын 10 хоног" эхэлж буйтай холбогдуулан Улаанбурхан, томуугаас сэргийлэх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө.
- 14.00 цагт 2-р эмнэлгийн төв байранд "Антибиотикийн зохистой хэрэглээ"-ний талаар мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Амьтдын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр.
- Мөн өнөөдөр Дэлхийн сансрын 7 хоног эхэлж байна.
- 1988 оны энэ өдөр Wonder Girls хамтлагийн дуучин Юүбин (Ким Юү-Бин) мэндэлжээ.
- 1963 онд Куба болон Хайти аралд үүссэн "Flora" хэмээн нэрлэгдсэн хүчтэй хар салхи 6.000 орчим хүний амийг авч оджээ. Энэхүү хар салхи нь Атлантын талбайд үүссэн хар салхинуудаас хамгийн хор хөнөөлтэй нь хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.
- 1976 онд Английн хамгийн хурдны галт тэрэг болох "InterCity 125" тавигджээ.
- 1965 онд VI пап хамба лам Нью-Йорк хотноо айлчилж, Америкт анх удаа зочилсон пап лам болж байжээ.