
Сум, дүүргийн ИТХ-ын болон орон нутгийн сонгуулийн санал авах өдөр энэ сарын 19-ний өдөр тохиож байгаа билээ. Сонгуульд идэвхтэй оролцох боломжийг нь бүрдүүлж, иргэн бүрт сонгох эрхийг нээж өгч, сонгуулийн санал авах өдөр ажлын өдөр таарч байгаа тул бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан. Мөн "Монгол бахархлын өдөр" буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр аравдугаар сарын 31-ний өдөр тохиож байгаа аж. Энэ өдрийг мөн адил бүх нийтийн амралтын өдөр болгодог уламжлалтай.