
10 дугаар сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 279 дахь өдөр бөгөөд он дуустал 87 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +5 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2293.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.00, юань 343.80, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт 2016 оны Улсын тэргүүний сургуулийн батламж гардуулах ёслол болох юм байна.
- 11.30 цагт Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийхэнийг Шадар сайд хүлээн авч уулзах юм. Энэ уулзалтад төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг, мөн ажлын явцын талаар шадар сайдад танилцуулах юм.
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд /Хангарди ордны 1 давхарт/ 11.00 цагаас Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай.
- МҮЭХ-ны байрны 4 давхарт 11.00 цагт Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос "Цахилгаан станцуудыг хувьчлах ёсгүй, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг шалгуулна" гэх мэдээллээр мэдээлэл хийнэ.
- Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газарт Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг 10.00 цагаас танилцуулна.
- Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт IV чуулга уулзалт аравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Монголын багш нарын 50 дахь өдөр, дэлхийн багш нарын 22дахь өдөр өнөөдөр тохиож байна.
- 1980 оны энэ өдөр Улсын начин Лувсанрагчаагийн Нямсүрэн мэндэлжээ.
- Мөн 1987 оны энэ өдөр T-Ara хамтлагын гишүүн Soyeon мэндэлжээ.
- Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Болив улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож буй аж.
- 1962 онд "The Beatles" хамтлагийн анхны сингл цомог болох "Love Me Do" Их Британид худалдаанд гарч эхэлжээ.