
10 дугаар сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 280 дахь өдөр бөгөөд он дуустал 86 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2286.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.90, юань 342.90, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Хангарьд ордны Ёслолын танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
- 09.00-11.00 цагт Корпорэйт зочид буудлын 3 давхрын хурлын танхимд Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно.
- Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид 13.00-17.30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын "Иргэний танхим"-д иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.
- Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид Хууль сахиулахын их сургууль дээр 2016 оны 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 09.00-16.00 цагт чуулна.
- МҮЭХ-ны 4 давхрын танхимд 11.30 цагаас "Стэнд бай" зээлийн хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ.
- "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан 10.00 цагт "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн харъяа "Сэргээн засах хөгжлийн төв" эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Шри Ланк улсад Багш нарын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Сансрын долоо хоног үргэлжилж байна.
- 1927 онд Америкийн алдарт хөгжимт жүжиг болох "The Jazz Singer" цувралын эхний хэсэг гарчээ.
- 1987 онд Фижи улс Бүгд найрамдах засаглалтай болжээ.
- 1979 онд II пап лам АНУ-ын Цагаан ордонд зочилсон анхны пап лам болж байжээ.