
10 дугаар сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 281 дахь өдөр бөгөөд он дуустал 85 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2280.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.90, юань 341.50, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Корпорэйт энд Конвеншн” төвд Төрийн албан хаагч, шийдвэр гаргагчдад зориулж мэдээллийн технологийн ямар шийдлийг хэрхэн ашиглах тухай мэдлэг, мэдээлэл өгөх, улмаар ирээдүйн хэрэглэгчдээ бэлтгэх зорилготой “GovTech” чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдах гэж байна.
- Blue Moon арт галерейд "Рио-2016" олимпийн гэрэл зургийн үзэсгэлэн 19.00 цагаас нээлтээ хийнэ.
- Спортын төв ордонд 16.00 цагаас Мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн 2 удаагийн аварга Graciano Rocchigiani Монголын боксын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ.
- Монголын хөлбөмбөгийн дээд лигт 10 дахь түрүүгээ авсан "Эрчим" клуб 12.00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ордонд ирэх улирлын шинэ өмсгөлөө танилцуулна.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг 14-17 цагийн хооронд болно. Зөв хооллолт, биеийн ерөнхий үзүүлэлтийг хэмжиж, иргэдэд нээлттэй зөвлөгөө өгнө.
- 11.00 цагаас МУ-ын Геологийн Төв Лабораторийн захирал солигдох үйл ажиллагаа болно.
- 11.00 цагт Нийслэлийн ӨРГӨӨ амаржих газрын хурлын “Б” зааланд 2013 онд шинээр ашиглалтанд орсон барилгад байрлах эмэгтэйчүүдийн мэс заслын 3 өрөөний давхар тааз нурсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг угтан сэтгүүлчдэд зориулсан нээлттэй өдөрлөг 10.00-12.00 цагийн хооронд болно.
- 13.00 цагаас Батлан Хамгаалах Их Сургууль дээр Монгол улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлттэй.
- 13.30 цагаас Тэмүүжин өрлөг сургууль дээр БХИС-95 Эрдэм шинжилгээний хурал болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Шонхорын наймааны хууль бус тогтоолийн талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Лаост Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1991 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн гишүүн Лае /Жан Ишин/ мэндэлжээ.
- Мөн 1991 оны энэ өдөр Америк гаралтай Солонгос дуучин, жүжигчин Nicole Jung мэндэлжээ.
- 1996 онд Америкийн кабелийн телевиз "Fox news" нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.
- 1998 онд Америкийн "Wyoming" их сургуулийн ижил хүйстэн оюутан болох Matthew Shepard хоёр залууд маш хэрцгийгээр зодуулж, сургуулийн ойролцоох нэгэн хашаанд хүлүүлсэн байдалтай олдож байжээ. Тэрээр толгойдоо маш хүнд шарх авч, эмнэлэгт 6 хоног ухаангүй хэвтсэний эцэст амьсгал хураажээ.
- 1949 онд Коммунист Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (Зүүн Герман) бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, ЗХУ-ын хяналтад байсан хэсэг нь коммунист дэглэмтэй, тусгаар улс болжээ.