
10 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 284 дахь өдөр бөгөөд он дуустал 82 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +1 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2276.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.00, юань 341.00, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Сэтгэцийн болон сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагт Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн санаалчилгаар “НҮБ”-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэх юм.
- Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 124 үйлдвэр аж ахуй нэгжийн төлөөллийг оролцуулсан сургалт 12.00 цагаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хурлын танхимд болно.
- 14.00 цагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцана.
- Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэдхэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Хурлын нээлтийн ажиллагаа 09.00 цагт Пума Империал зочид буудлын (шинэ)2 давхрын хурлын танхимд эхэлнэ.
- Шонхор шувууны экспорт, Орхон голын бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар БОАЖЯ-ны “Хаан” танхимд 12.00 цагаас хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Гэр оронгүй хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр.
- өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна.
- 1979 оны энэ өдөр H.O.T. хамтлагын гишүүн Kangta мэндэлжээ.
- Мөн 1994 оны энэ өдөр "Мөрөөдлөөс ч илүү" киногоороо алдаршсан Miss A хамтлагийн дуучин, жүжигчин Bae Suzy мэндэлжээ.
- 1975 онд Папуа Шинэ Гвиней улс НҮБ-д нэгджээ.
- 1970 онд Бүгд найрамдах Фижи улс бүгд найрамдах засаглалтай болжээ.