
10 дугаар сарын 11-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 285 дахь өдөр бөгөөд он дуустал 81 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +6 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2277.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.90, юань 340.80, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас ҮСХ-ны 201 тоотод болно.
- Улаанбаатар олон улсын кино наадмын нээлт 18.30 цагаас Тэнгис кино театрт "ЗУД" Польш, Герман, Монголын хамтарсан УСК-оор нээнэ.
- МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.00 цагт Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.
- ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран “Органик хүн ХАА-н үндэсний анхдугаар чуулган” болон “Оролцооны баталгаажуулалтын олон улсын сургалт”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд “МҮХАҮТ”-ын хурлын зааланд зохион байгуулна.
- 11.00 цагаас Пума Империал зочид буудлын хоёр давхрын зааланд О.Магнай Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Миний хайртай Монгол" уран зургийн үзэсгэлэн үргэлжилж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
- Өнөөдөр АНУ-д Америкийн хувьсгалын үеийн агуу баатар Pulaski генералын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
- 1989 онд Канад гаралтай Хятад дуучин, жүжүгчин Henry Lau мэндэлжээ.
- 1971 оны энэ өдөр сүмогийн 51 дэх ёкозүна Таманоүми Масахиро таалал төгсчээ.
- 1996 онд Бүгд Найрамдах Эстон улсад бага ангийн сурагчдын сууж явсан сургуулийн автобус осолдож, 8 хүүхэд амь насаа алджээ.