
10 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 286 дахь өдөр бөгөөд он дуустал 80 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +9 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2276.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.90, юань 340.30, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголд хүнд үйлдвэрийн суурь тавигдаад 30 жил болж байгаа хэдий ч өнөөдөр монголд нэг ч хүнд үйлдвэр байхгүй болсон талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав болон анхны төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын төлөөлөл хамтарч хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 09.30 цагаас БЗД-ийн 8-р цэцэрлэгт "Бяцхан номын ид шид" номын өдөрлөг болно.
- Хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 13.00 цагт Хөдөлмөрийн ордны 2 давхарт мэдээлэл хийнэ.
- Казахстан Улсын Тусгаар тогтнолын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам 11.00 цагаас Монгол Улсын Үндэсний номын санд “Казак номын булан” нээх ёслолын үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас 21 аймагт Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн 105 ажилтныг үндэслэлгүйгээр халж Монгол хүний эрхэнд бүдүүлгээр халдсан талаар 21 аймгийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
- Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр цэцэрлэгийг 2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” ХХК шинээр барьж, 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж, үйл ажиллагаагаа 09.00 цагт эхлүүлэхээр болоод байна.
- 10.00 цагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барина.
- 11.00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ.
- 09.00-11.30 цагт. МХЕГ-ын Хурлын танхимд Худалдаанд байгаа болон импортоор орж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж, хүнс үйлдвэрлэгчид, импортлогчид, иргэдэд зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Монголын Уулчдын Үндэсний Холбооны "Хамтын ажиллагааны өдөр" арга хэмжээ 10.30 цагт Гадаад харилцааны яамны Мутарын түшээ хүндэтгэлийн танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Чөлөөтэй сэтгэн бодох олон улсын юм байна.
- 1975 оны энэ өдөр Америкийн алдарт реппер Ahmad мэндэлжээ.
- 1992 онд Египетийн Кайро хотод 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, 510 гаруй хүн нас баржээ.
- 1968 онд Бүгд Найрамдах Эквадор улс Испани улсаас салан тусгаарлаж байжээ.