
10 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 288 дахь өдөр бөгөөд он дуустал 78 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +16 хэмийн дулаан бол шөнөдөө +1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 13, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2298.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.80, юань 343.50, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Япон Монголын төвд 09.00-16.00 цагийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, орон сууц, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
- Стандартчилал, Хэмжил зүйн газар “Стандарт итгэлийг төрүүлнэ” сэдэвт семинарыг Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгуулна.
- 11.00 цагт ХӨСҮТ-д "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.
- 15.30 цагт МУБИС-ийн А-300 тоотод болох Багшийн сургуулийн ахмад багш, профессор Г.Лхаахүүгийн "Оюуны мэлмий нээх гэгээн судар" номын нээлт болно.
- 17.00 цагаас МЗХ-нд "Залуу хүн" цуврал лекцийг загвар өмсөгч Э.Энхболд тавина.
- 12.30-13.00 цагт Скай плаза бизнес төвийн Д корпусын 2 давхарт олон улсын стандартын таван байгууллага Монголд нэг зэрэг төлөөлөгчийн газраа нээж байна.
- 09.00-12.00 цаг, МҮЭСТО-нд "Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё" сэдэвт зөвлөгөөн болно.
- МУИС-ийн Хичээлийн 2-р байр, 439 тоот танхимд "Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа" төслийн нээлт болно.
- 16.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Сонгуулийн үеэр сэтгүүлчдэд тулгамддаг бэрхшээл, боломж сэдэвт 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн мэдээллийн мониторинг, сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нийслэлийн Засаг даргын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
- 09.00 цагаас Төрийн ордны "Их танхимд" Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлын нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Энэтхэг улсад Хүүхдийн баяр тохиож байна.
- 1969 оны энэ өдөр сүмогийн 36 дахь ёкозүна Хагүрояма Масажи таалал төгсчээ.
- 1984 онд Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Алекс Скотт мэндэлжээ.
- 1984 онд "Baby Fae" хэмээн алдаршсан зүүн зүрхний цооролттой төрсөн нярайд нохой сармагчингийн зүрхийг амжилттай шилжүүлэн суулгажээ.