
2016-2020 онд нийслэлд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжуудад таван метр өндөртэй нарс тарих үүргийг хотын ерөнхий менежер мэргэжлийн байгууллагуудад өгөөд буй.
Одоогоор Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт таван метр өндөртэй 59 нарс тариад байгаа аж. Мөн Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун талын ногоон байгууламж саяхан 61 ширхэг өндөр гуалиг нарсаар “бүл нэмжээ”. Удахгүй Засгийн газрын ордны зүүн тал болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн өмнө мөн л нарс тарьж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж буйгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.