
“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобус явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон байна. “Daewoo BS106” автобусны жолооч А Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 19 дүгээр байрны урд талын замд явган зорчигч 57 настай эмэгтэйг дайрчээ. Хохирогч эмэгтэй Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байсан ч өчигдөр нас баржээ.