
10 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 291 дахь өдөр бөгөөд он дуустал 75 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +6 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16 , таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2305.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.80, юань 344.00, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-ын удирдлагууд Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар мэдээлэл өгч, намын байр сууриа илэрхийлнэ.
- 14.00 цагаас "Олон улсын цахим амбулаторийн нээлт"-ийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон БНХАУ-ын элчин сайдын яамнаас төлөөлөгчид мөн тус улсын нэр хүнд бүхий Докторууд оролцоно.
- АНУ-ын алдарт ЖАЗЗ дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал 14.00 цагт "Сorporate hotel & convention centre"-ийн 5-н давхарт "Улаанбаатар" хурлын танхимд болно.
- 14.00-15.00 цагт, МХЕГ-ын хурлын танхимд Цахим хяналтын системийн талаар аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг цахим хяналтын системд нэгтгэх арга хэмжээг онлайнаар улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ болно.
- Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал 13.00 цагт Монголбанкны хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1483 онд Ромын хамба IV Сикст Испанийн залхаан цээрлvvлэх байгууллагыг баталж, тvvний ємнє Испанаас Еврей болон арабуудыг хєєн зайлуулах vvрэг тавьсан.
- 1956 онд Англид анх удаа цємийн цахилгаан станц нээгдсэн.
- 1999 онд "Бритни Спирс" хүүхэлдэйн киноны бvтэн цуврал гарч ирсэн. Гурван хvvхэлдэй нь Бритнигийн єєрийн гурван клип дээрээ байгаатай адилхан, бусад нь тайзны бусад дуучдын хэлбэртэй адилхан байсан.
- 1972 оны энэ өдөр Америкийн реппер Эминем мэндэлжээ.
- Мөн 1972 оны энэ өдөр Туркийн алдарт дуучин Таркан мэндэлжээ.
- 1918 оны энэ өдөр Альберт Эйнштейн АНУ-ын Нью-Йорк хотод цагаач гэсэн статустайгаар иржээ.
- 1962 оны энэ өдөр Битлз хамтлагийнхан анх удаа телевизээр дуулжээ.