
Нийслэлийн ИТХ-ын 2014 оны арванхоёр дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулж өгчээ.
Тэгвэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 19-ний лхагва гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
