
10 дугаар сарын 19-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 293 дахь өдөр бөгөөд он дуустал 73 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2335.05 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.50, юань 347.00, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
- 10.30 цагт НИТХ-ын дарга Ц.Сандуй Нэгдүгээр сургууль дээр Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өгнө.
- 12.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хүүхдийн ордонд очиж Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өгнө.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.30 цагаас Орос 3-р сургууль дээр сонгуулийн саналаа өгнө.
- УИХ-ын дарга М.Энхболд Сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр 14.00 цагт санал өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2003 онд Тереза эх II пап ламд адислуулжээ.
- 2005 онд Багдадад Иракийн удирдагч асан Садам Хуссейныг шүүх анхны хуралдаан болжээ.
- 1987 оны Хар Даваа гараг: хөрөнгийн зах зээлийн индекс болох DJIA-ны индекс 22 хувиар унажээ.
- 2013 онд Буэнос-Айрест болсон галт тэрэгний ослоор 105 гаруй хүн бэртэж шархаджээ.