
Дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт нийслэлийн хэмжээнд 17 цагийн байдлаар 30.9 хувьтай байна. Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 564 иргэн санал өгөхөөс 266 мянга 320 сонгогч саналаа өгчээ. Багахангай дүүрэгт санал хураалт 52.7 хувьтай буюу ирцэндээ хүрсэн байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээллээ. Сонгуулийн санал хураалт оройн 22 цагт дуусна. Үлдсэн хугацаанд нийслэлийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг уриалж байна гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
| Дүүрэг | Нийт сонгогчдын тоо | Санал өгсөн | Хувь |
| Багануур | 18746 | 6473 | 34.5 |
| Багахангай | 2837 | 1496 | 52.7 |
| Баянгол | 129410 |
42627 |
32.9 |
| Баянзүрх | 206437 | 60030 | 29.1 |
| Налайх | 23258 | 8898 | 38.3 |
| Сонгинохайрхан | 189813 | 53029 | 27.9 |
| Сүхбаатар | 87300 | 30106 | 34.5 |
| Хан-Уул |
99424 |
34076 | 34.3 |
| Чингэлтэй |
103339 |
29585 | 28.6 |
| Нийт | 860564 | 266320 | 30.9 |