
10 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 294 дахь өдөр бөгөөд он дуустал 72 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2335.02 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.50, юань 347.00, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам “ олон улсын эрдэм шинжилгээний хурал 10 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд "Blue sky" зочид буудлын хурлын танхимд болно.
- 10.00 цагт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар хамтрах ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Ёслолын ажиллагаа Засгийн газрын 11 дүгээр байрны 514 тоот өрөөнд болно.
- 12.00-20.00 цагийн хооронд ШангриЛа моллд шинээр нээгдэж байгаа Багачуудын Музей сэтгүүлчдэд зориулан урьдчилсан танилцуулах өдөрлөг болно.
- GREENING BUSINESS DNA Форум Кемпински Зочид буудлын 2 давхарт Алтай танхимд 09.00 цагт эхэлнэ.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Сонгуулийн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас Нийслэлийн Цэрэг татлагын товчооны хурал НЗДТГ-ын А танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Статистикийн дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Вьетнам улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1971 оны энэ өдөр Америкийн реппер, продюсер Snoop Dogg мэндэлжээ.
- 1973 онд Сиднейн дуурийн театр 14 жилийн турш баригдсаны эцэст II Элизабетийн үед нээлтээ хийжээ.
- 1977 онд Америкийн алдарт рок хамтлаг болох Lynyrd Skynyrd-н сууж явсан нисэх онгоц осолджээ.
- 1991 онд Энэтхэгт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амь үрэгджээ.