
10 дугаар сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 295 дахь өдөр бөгөөд он дуустал 71 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2334.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.90, юань 346.80, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлага эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа Яармагийн 34-р сургууль дээр 09600 цагаас зохион байгуулагдана.
- 10.00 цагаас Хүүхдийн найрал дууны наадмын сүүлийн сонгон шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд болно.
- 14.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана.
- 09.30 цагаас Цэцийн ордонд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.
- 11.00 цагт Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.
- БСШУСЯ, ШУА, ШУТС, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран "Хүрэл тогоот-2016" эрдэм шинжилгээний бага хурлын Геологи, газарзүйн салбар хуралдаан 10.00 цагт Хүрэлтогоотод /Одон орон судлах төв/ болно.
- "Хүрэлтогоот 2016" залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал Хүрэлтогоотод болно. Тус хуралд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцож, үг хэлнэ.
- Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өөрийн байранд /Спортын Төв ордны ард талд / 11.30 цагт “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “НИЙТИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын хурлын салбар хуралдаан Монгол-Япон төвд 09.00-13.00 цагт болно.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг 12.00 цагт Иргэний танхимд зарлана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Их Британид 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд төр барьж байсан эзэн хаан Трафалгарын ойн баярыг тэмдэглэж байна.
- Мөн өнөөдөр Тайланд улсад Сувилагчдын эрхийн өдөр тохиож байна.
- 1980 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч, жүжигчин Ким Кардашиан мэндэлжээ.
- 1994 онд Сөүл хотод "Seongsu" нэртэй гүүр нурснаас болж 32 хүн амь насаа алджээ.
- 1977 онд Европын Патентын хүрээлэн үүсэн байгуулагджээ.