
Өмнөд Хятадын худалдааны гол хот Гуанжоугийн онгоцны буудал саяхнаас шинэ үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ. Тодруулбал, зөвхөн эрчүүдэд зориулсан шалгах гарцтай болсон юм. Нисэх буудлын удирдлагууд энэ шийдвэрээ гадаадын янз бүрийн ёс заншилтай иргэдийг хүндэтгэж буй хэрэг гэж тодотгосон байна. Түүнчлэн эрчүүдэд зориулсан шалгах гарц нэмсэнээр тус нисэх буудал зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх боломжтой боллоо гэж үзэж байгаа гэнэ.

Үүгээр ч зогсохгүй ингэж зохицуулснаар нисэх буудлаар дамжиж өнгөрөх, үйчлүүлэх хүмүүсийн хувьд ч сэтгэл хангалуун байх болно гэж удирдлагууд нь үзжээ. Мөн эмэгтэйчүүдийг зөвхөн эмэгтэй шалгагч нар л үйлчлэх юм байна.
Гуанжоугийн нисэх буудал Хятад дундаа хамгийн завгүйд нь тооцогддог. Өнгөрсөн онд гэхэд 5.5 сая хүн энэ нисэх буудлаар үйчлүүлсэн юм.
Нисэх буудлын шинэ үйлчилгээ Хятадын цахим ертөнцөд дуулиан тарьж байгаа аж.