
10 дугаар сарын 24-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуустал 101 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +2 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2339.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 347.00, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийнэ. Хуралд рок поп, хип хоп хамтлаг, дуучид, хошин урлагийн жүжигчид, МУБИС-ийн Оюутны холбоо, Монголын лидер сурагчдын холбооны төлөөлөл оролцоно.
- Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр НҮБ-ын жишиг хуралдааныг хийж, олон улсын улс төр болон дипломат харилцааны асуудлаар 08.30-12.30 цагийн хооронд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд мэтгэлцээн зохион байгуулна.
- МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа тоглолтынхоо өмнө СТӨ-Шинжлэх ухааны академийн хурлын зааланд 12.00 цагаас хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
- МҮХАҮТ, Үзэсгэлэнгийн зааланд 07.30-09.30 цагийн хооронд Улсын Их Хурлын Гишүүн Б. Жавхлан "Монгол улсын мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн асуудлаар бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно.
- "ХЗДХЯ 100 хоногт" сэдвийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, ШШГЕГ хамтран 11.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоот хурлын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Мишээл экспо төвд үндэсний үйлдвэрийн арьс, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хаалт болно. Энэ үеэр өвлийн хувцасаа 70 хүртэлх хямдралтай үнээр худалдаж авах боломжтой гэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1985 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Уэйн Рүүни мэндэлжээ.
- 1994 оны энэ өдөр F(x) хамтлагын гишүүн Кристал (Chrystal Soo Jung) мэндэлжээ.
- 2011 онд Британы алтернатив рок чиглэлээр тоглодог Колдплей хамтлагийн 5 дахь албан ёсны цомог "Mylo Xyloto" цацагджээ. Тус албум нь гарснаасаа хойш дэлхий даяар 17 улсын цомгийн борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Британид тэргүүн байранд орсон тэдний 5 дахь цомог нь Mylo Xyloto болжээ.
- Өнөөдөр АНУ-д Хоолны өдөр тохиож байгаа юм байна.
- 1973 оны Хүйтэн дайны нэг хэсэг болох Египет болон Сирийн Израйлийн эсрэг дайн төгсгөл болжээ.