
Өнөөдөр өглөө "Тэнүүн-Огоо" компанийн автобус Таван шар, Драгон төвийн уулзвар дээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа шатсан хэрэг гарчээ. Галыг Онцгой байдлын Ерөнхий газрын гал унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж унтраасан байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Галын шалтгааныг хараахан тодруулаагүй байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй" хэмээв.
