
10 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 299 дахь өдөр бөгөөд он дуустал 67 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2344.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.75, юань 346.80, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Тогтвортой амжиргаа 3 төслийн ажиллагсдыг үндэслэлгүйгээр халсан талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Монгол Улсын усны тулгамдсан асуудал, аюулгүй байдал, газрын усны менежмент зэрэг асуудлуудаар 08.30-16.00 хооронд Кэмпински зочид буудалд ЮНЕСКО-гийн Олон Улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 хуралд 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцож, илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлнэ.
- 09.30-13.00 цагийн хооронд Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
- “Маамуу нааш ир” дууг бүх нийтээр нэг цагт нэгэн зэрэг дуулах-11.00 цагт Монгол оронд даяар бүх цэцэрлэг дээр нэг цаг мөчид дуулагдана.
- “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болно.
- 09.45-13.00 цагт, БЛЮ СКАЙ тауэр. 3-р давхар. Кристалл танхимд "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулагдана.
- Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яамны байранд 11.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гренада улсад Талархлын баярын өдөр тохиож байна.
- 1984 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Кэти Пэрри мэндэлжээ.
- Мөн 1985 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, жүжигчин Киара мэндэлжээ.
- 2009 онд Багдад болсон бөмбөгдөлтийн үеэр 155 хүн нас барж, 721 хүн шархаджээ.