
10 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 301 дахь өдөр бөгөөд он дуустал 65 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2358.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 348.50, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх тухай уул уурхайн асуудлаар геологич Б.Батсайхан мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.
- “Гадаад худалдаа -Тулгамдсан асуудал- Шийдэл” сэдэвт зөвлөгөөн ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 09.30-13.00 цагийн хооронд болно.
- 10.30 цагт Шадар сайдын өрөөнд Германы хэмжилзүйн байгууллагатай хамтран 2017-2019 онд Стандартчилал хэмжилзүйн салбарт 600.000 еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж, тохиролцоно.
- Улаанбаатар зочид буудал, Номын хүрээ танхимд 09.00-16.00 цагийн хооронд "Бодлогын нөлөөллийн үнэлгээ ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд" сэдэвт хурал болно.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: ОХУ-ын уран сайхны ба баримтад киноны 6-р наадам тохиож байгаатай холбоотой ОХУ-ын ЭСЯ, РЦНК мөн Орос улсын нэр кино жүжигчид тус наадмын талаар мэдээлэл хийнэ.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор “Нэг санаачлага-Нэг ажил” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд 15.00 цагт үндэсний аяны туг гардуулах ёслолын арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд болно.
- “Бат Зүү” ХХК- ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээснийгээ 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд олон нийтэд танилцуулах гэж байна.
- 06.45 цагаас Blue Sky зочид буудалд "Өглөөний уулзалт" лекцэнд Скайтел группын захирал Д.Болор оролцоно.
- Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно. Хурал Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын хурлын танхимд 09.00-11.30 хооронд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр АНУ-д Усан цэргийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Грек улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- 1961 онд НАСА анх удаа Санчир гариг руу пуужин хөөргөжээ.
- 1973 онд Колорадогийн Какон хотод 1.4 кг-ийн жинтэй солир унаж байжээ.