
Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Тиймээс Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний даваа гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.