
10 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 302 дахь өдөр бөгөөд он дуустал 64 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2385.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 350.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сүхбаатарын талбайд "Их хотын хямдрал-377" хямдралтай, үзэсгэлэн худалдаа болно.
- Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 09.00 цагт Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалтад оролцоно.
- Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 12.00 цагт Нийслэлийн 3 дугаар төрөх “Амгалан”-д ажиллана. Тэрээр тус эмнэлгийн орны тоог 50-аар нэмэгдүүлэхээр болсон байна.
- Монголын үндэсний музейд 09.00 цагаас Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт болно.
- Соёлын төв өргөөнд 10.00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 19.00 цагаас Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа Шангри-Ла-д болно.
- 12.00 цагт Сүхбаатар дүүргийн 9 давхрын хурлын танхимд Дүүргийн 2016 оны "Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага"-ын шагнал гардуулах ёслол болно.
- Стандарт, хэмжил зүйн газрын 3 давхар хурлын танхимд 09.00-12.00 цагийн хооронд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал, Байгаль орчны стандартчилал, Арьс ширний стандартчилал, Эрчим хүчний стандартчилал, Иргэний нисэхийн стандартчилал, Текстилийн стандартчиллын нийт 40 асуудал хэлэлцэнэ.
- Монголбанкны хурлын танхимд 12.00 цагаас мөнгөний нийлүүлэлт, банкны сектор болон гадаад секторын статистик мэдээллүүдийг хүргэх хэвлэлийн бага хурал хийнэ.
- Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор Үндэсний хоёрдугаар форум энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд чуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Зурмал киноны олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Чехийн тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
- 1921 онд сүмогийн 40 дахь ёкозүна Азүмафүжи Кин-Ичи мэндэлжээ.
- 1997 оны энэ өдөр NCT_(хамтлаг) хамтлагын гишүүн ВинВин (Дон Си Чэн) мэндэлжээ.
- 1936 онд Харвардын их сургууль үүсгэн байгуулагджээ.
- 1886 онд Нью-Йорк хотноо Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлт болжээ.