
Улаанбаатар хотод өнөөдөр 19:00 цагийн байдлаар агаарын бохирдлын хэмжээ 161-д хүрчээ. Тодруулбал, МҮОНТ-ийн ойр орчимд хамгийн их бохирдолтой буюу 161-д эрүүл бус байгаа бол Мишээл экспогийн ойролцоо 68 байгаа нь аж.
- МҮОНТ - 161
- АНУ-ын элчин сайдын яам - 137
- 100 айл - 137
- Бөхийн өргөө - 91
- Баруун дөрвөн зам - 82
- Мишээл - 68
Сонирхуулахад, агаарын бохирдлын хэмжээ 0-50 бол хүний биед аюулгүй, 51-100 бол бага хэмжээний, 101-150 бол дунд, 151-200-д хүрэл эрүүл бус, 201-300 бол ноцтой, 300-гаас дээшд хүрвэл онц аюултай гэж үздэг аж.