
11 дүгаар сарын 1-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 306 дахь өдөр бөгөөд он дуустал 60 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 1, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2385.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 350.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монголньюс мэдээллийн төвд 11.30 цагаас УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 сарын 31-ээр санхүүжилтийг нь зогсоохоор болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх тухай мэдээлнэ.
- Дэлхийд алдартай Японы сувдны дизайнер Монголд иржээ. Өнөөдөр шинэ коллекцээ танилцуулах арга хэмжээ болно. Арга хэмжээ "Central Tower"-ийн 2 давхарт "Grant E One's дэлгүүрт 14.00 цагт болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-aac хуульч, шүүгч нараас асуулга асуух талаар мэдээлэл хийнэ.
- НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг Монгол Улсад танилцуулах арга хэмжээ 10.30 цагт Блю Скай зочид буудлын Топаз танхимд болно.
- Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмэгтэйчүүдийн стационар, Төгөлдөр сан, Солонгос улсын Самсунг эмнэлэгтэй хамтран "Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог" сэдэвт сургалт Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.
- 14.00 цагаас Иргэний танхимд МУ-ын 2017 оны төсвийн тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Веган /ногоон хоолтон/-уудын дэлхийн өдөр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Алжир улсад Хувьсгалын ойн баярын өдөр тохиож байна.
- 1996 оны энэ өдөр Twice хамтлагын гишүүн Jeongyeon (Yoo Jeong-Yeon) мэндэлжээ.
- 1946 оны энэ өдөр "Hello Kitty" брэндийг үүсгэн байгуулагч Японы график дизайнер Yuko Shimizu мэндэлжээ.
- 1981 онд Антигуа-Барбуда улс Их Британиас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.