
11 дүгаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 307 дахь өдөр бөгөөд он дуустал 59 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +1 хэмийн дулаан бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.70, юань 355.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас 218.1 Хөдөлгөөнөөс валютын ханшын талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар баримт дэлгэнэ.
- 11.00 цагт Баянгол дүүргийн 1а байрны /ЗДТГ-ын хажууд байрладаг/ дулаалгын фасадны ажлыг танилцуулна. Хуучны байрнуудын дулаалгын шинэ технологийг танилцуулна.
- Глоб Интернэшнл Төв нь Нээлттэй Нийгэм Форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран 10.00-13.00 цагт “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан "Хожимдоогүй" хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.
- 12.00 цагт УДЭТ-т Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн хэвлэлийн бага хурал болно.
- ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09.00-13.00 цагийн хооронд баяжуулсан хүнсний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголтыг харилцан зөвлөлдөх зорилгоор “БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болох гэж байна.
- Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарын 2017 оны зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох өдөр юм байна.
- 1965 оны энэ өдөр Мороккын гүйлтийн тамирчин Саид Ауйта мэндэлжээ.
- 1965 оны энэ өдөр Энэтхэгийн алдарт жүжигчин Шахрух Хан мэндэлжээ.
- 1974 оны энэ өдөр Америкийн реппер Нелли мэндэлжээ.
- 1984 онд Америкийн цуврал алуурчин, 6 хүний амийг хороосон гэмт хэрэгтэн Margie Velma Barfield-г цаазалснаар Америкийн түүхэнд 1962 оноос хойш цаазлуулах ялаар шийтгэгдсэн анхны эмэгтэй болжээ.